Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 19 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс халдвартай иргэдийн ойрын хавьтал учраас бүгдийг нь тусгаарласан байсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Гэхдээ халдвар богино хугацаанд тархаж байгааг эндээс харж болно. Тухайлбал Хасбанкны ажилтан нэг өдрийн дотор л хэд хэдэн хүнд халдаасан байж болзошгүй байгааг мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,071 хүнд PCR шинжилгээ хийхэд 19 хүнээс халдвар илэрлээ. Дээрх хүмүүс өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс гэлээ. Тодруулбал, Монос эмийн сангийн ойрын хавьтал 5 хүнээс халдвар илэрсэн бол Хас банкинд гарсан өвчлөлийн ойрын хавьтал 1 иргэн байна. Мөн Чингэлтэй, СХД, БЗД-ийн иргэдээс гэр бүлийн халдварууд тархаж нэмэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд БГД-ийн 12-р хорооны 19-р байрны халдвар, Моносын эмийн сангаас гарсан халдвар мөн ТҮК-ийн ажилчдаас тархсан халдварууд үргэлжлэн гарсаар байгааг онцолж байна.

 Улсын хэмжээнд өчигдөр хийгдсэн шинжилгээнүүдэд эрүүл мэндийн байгууллага, болон уул уурхайн салбарын 3000 гаруй   ажиллагсдыг хамруулахад хариу бүгд сөрөг гарчээ.

Өнөөдөр нийслэл хотод 19 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр Улаанбаатар хотод гарсан нийт халдварын тохиолдол 782 боллоо. Тиймээс нийслэлийн хаанаас ч иргэд халдварт өртөх магадлал өндөр тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг сануулсаар байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ