"Бээжин-2022" Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах улс орноор тодорсон Хятад улсад цасан цагаан Олимпийн наадмын бэлтгэл ажлыг хангах ажил өрнөсөөр байна. Хятадын төрийн тэргүүн Ши Жинпин “Бээжин-2022” Өвлийн Олимп, паралимпийн наадмын бэлтгэл ажлын үйл явцтай танилцжээ.

Ши Жинпин Бээжин хотноо өвлийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг хангах зохион байгуулах хорооны хуралд оролцсон байна. Түүнчлэн тэрээр Бээжин болон Хятадын хойд хэсгийн Хэбэй мужийн Жанцзякоу хотод ажиллаж, өвлийн спортын барилга байгууламжийн барилгын үйл явцтай танилцжээ. Хятадын тэргүүн Бээжин- Жанцзякоуг холбосон хурдны төмөр замаар зорчиж, Өвлийн Олимпийн наадмын тэмцээн уралдаан болох зарим объект, мөн тамирчдын хотхонтой танилцаж, трамплинаас үсрэх спортын байгууламжийг үзэж сонирхжээ.

2022 онд Хятадын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн Олимпийн наадам ирэх жилийн 2-р сарын 4-нөөс 20-ны хооронд болох юм. Өвлийн Олимпийн наадмын уралдаан тэмцээнүүд 3 үндсэн газарт болж, Бээжин, Жанцзякоу болон Яньцин гэсэн 3 хотод нэгэн зэрэг болно.