Их Британийн Чешир мужид цаг агаарын байдал эрс муудаж, Кристоф нэр авсан далайн шуурга шуурч байна. Цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас Фарндон дахь Ди голын ус үерлэж, эргээсээ хальж болзошгүй байгааг орон нутгийн эрх баригчид нь анхааруулж байна.

Их Британийн байгаль хамгаалал, хүрээлэн байгаа орчны яамнаас иргэдээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж, үер усны гамшиг нүүрлэж болзошгүй талаар мэдээлж байгаа юм. Кристоф шуурга хүчээ нэмэн урагшилж, Чешир мужийн нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, салхи шуургатай байна. Энэ байдлаас шалтгаалан Өмнөд Уэльсээс иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж эхэлжээ.