Билл болон Мелинда Гэйтс нар 27 жилийн гэрлэлтдээ цэг тавьлаа

Үйл явдал
Билл болон Мелинда Гэйтс нар "Бид эхнэр нөхрийн хувиар хамтдаа цааш өсөн дэвжихгүй болсон" гээд 27 жилийн гэрлэлтээ төгсгөж салж буйгаа зарлажээ.

1980-аад оны үед Мелинда Биллийн Майкрософт фирмд ороход тэд анх уулзсан.

Гурван хүүхэдтэй, Билл болон Мелинда Гэйтсийн сан байгуулсан. Энэ сан нь халдварт өвчин, ядуурал, тэгш бус байдал зэрэгтэй тэмцэхэд зориулж хэдэн арван тэрбум зарцуулдаг, хүүхдүүдэд вакцинжуулалт хийх үйл ажиллагааг дэмжин ажилладаг юм.



Билл Гэйтс бол Форбсоос гаргасан дэлхийн баячуудын жагсаалтын 4-т орсон, нийт хөрөнгө нь 124 тэрбум байна.

"Өнгөрсөн 27 жилийн хугацаанд бид гурван гайхалтай хүүхэд өсгөн хүмүүжүүлэхийн хажуугаар бүх хүмүүст эрүүл, бүтээлч амьдралд хөтлөх боломж олгохоор дэлхий даяар ажиллах сан байгуулсан.Сангийн энэ зорилгоо хамтран цааш үргэлжлүүлнэ гэж итгэж байна. Гэхдээ бид амьдралынхаа дараагийн үе шатыг эхнэр нөхрийн хувиар бус цааш хамтдаа өсөн дэвжинэ гэж бодож байна. Бид шинэ амьдрал руугаа шилжиж байгаа учраас манай гэр бүлийнхээ төлөө хувийн орон зай, аюулгүй байдлыг хүсч байна"
гэжээ.

Мелинда нь Майкрософтод 1987 онд бүтээгдэхүүний менежерээр ажилд орж Нью-Йоркт бизнес оройн зоог дээр анх танилцсан байна.

Тэд 7 жил үерхэж 1994 онд Хавайн аралд гэрлэжээ.

Эх сурвалж: BBC