МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр өглөө Тусгаар тогтнолын ордонд эхлэсэн.

Хуралдаанаар МУ-ын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг намын дарга У.ХҮрэлсүх нэр дэвшүүлжээ. Улмаар удирдах зөвлөлийн хурлаар намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа тус намын Бага хурал цахимаар хуралдаж, Удирдах зөвлөлөөс санал болгосон нэрийг дэмжих эсэхийг шийдвэрлэнэ.