АНУ-д албан ёсны төрийн баяр ёслолын тоо нэгээр нэмэгдлээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден улс орондоо 6-р сарын 19-ний өдөр тэмдэглэдэг боолчлолыг халсан өдрийг албан ёсны улсын хэмжээний баярын өдөр болгох зарлигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр Боолчлолыг халсан баяр өдөр АНУ-д Холбооны улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх 11 дэх баяр ёслол болж байгаа юм.
Үйл явдал
ИЗРАИЛИЙН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНУУД ЗҮҮН ИЕРУСАЛИМД ЖАГСААЛ ХИЙЛЭЭ
Израилийн Зүүн Иерусалим хотноо энэ улсын хэт үндсэрхэг үзэлтнүүд улсынхаа далбааг барин жагсаал хийжээ. Израильчууд ийнхүү улсынхаа туг далбааг барин олныг хамарсан жагсаал хийснийг Палестинчууд өдөөн хатгалга гэж үзсэн байна.
МЬЯНМАРТ АУН САН СУНЖИГ ШҮҮХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Мьянмарт энэ улсын Ардчилсан намын удирдагч, Нобелийн Энхтайвны шагналт, улс төрч, нийгмийн идэвхтэн Аун Сан Сунжигийн эсрэг шүүх үйл явц эхэлжээ. 75 настай хатагтай Аун Сан Сунжигийн эсрэг шүүхээс хэд хэдэн зүйл анги хэргээр буруутгаж байгаагийн дотор улс орондоо олныг хамарсан эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан, төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон гэх зэрэг хэргээр ял асууж байгаа юм.
КИМ ЖОН УН: УМАРД СОЛОНГОС УЛСАД ӨЛСГӨЛӨН НҮҮРЛЭЖ БОЛЗОШГҮЙ
БНАСАУ-д өлсгөлөн нүүрлэж болзошгүй... Энэ талаар Пхеньян хотноо ажлаа эхэлсэн эрх баригч Хөдөлмөрийн намын бага хурлын үеэр Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун мэдэгдсэн байна. Японы NHK телевизийн мэдээлснээр Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны үзэж байгаагаар хүн амыг хоол хүнсээр хангах үйл явц хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа гэнэ.