Өнгөрсөн 3-р сард Суэцийн сувагт гацаж, далайн тээврийн томоохон сувагт хөлөг онгоцны бөөгнөрөл түгжрэл үүсгээд байсан Ever Green хөлөг Роттердамын боомтод ирж зангуугаа хаяжээ. Хөлгийг саяхныг хүртэл баривчлан саатуулаад байсан юм.
Үйл явдал
АНУ-ын тэргүүн цар тахлын вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг даалгажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг бууруулахад чиглэсэн шинэ арга алхам авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Цагаан ордны тэргүүн улсынхаа бүх Холбооны төрийн албан хаагчдад COVID-19 коронавирусний эсрэг вакцинд зайлшгүй хамрагдаж, цар тахлын илрүүлэг тест байнга өгөх шинэ журам баталсан байна.
Хятадын тэрбумтанд улс төрд тэрсэлсэн хэргээр 18 жилийн хорих ял оноолоо
БНХАУ-д энэ улсын нэртэй бизнесмэн, тэрбумтан, өөрийн тэрс үзлээрээ олонд танигдсан Сунь Давуд 18 жилийн хорих ял оноожээ. Түүнийг олон нийтийг турхиран, эмх замбараагүй байдал өдөөсөн хэсэгт буруутай гэж үзсэн байна.
БНХАУ: Нанжин хотод шинэ вирусын дэгдэлт гарчээ
Хятадын Нанжин хотод ковид халдварын дэгдэлт илэрсэн талаар тус улсын хэвлэлийнхэн мэдээлж "Уханий дараа орох өргөн цар хүрээтэй тархалт" хэмээн онцолсон байна.