Талибаны дэглэмээс зугтан, эх орноосоо дүрвэж байгаа Афганистаны иргэд хөрш зэргэлдээх Пакистан улс руу олноороо зугтаж байна. Аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор зугтаж байгаа иргэд боломжтой бүхий л газар орон луу, тэр дундаа хөрш улс орнууд руу хэдэн зуугаараа дүрвэн гарч байна.
Үйл явдал
АНУ-ын Усан цэргийн флотоос бас нэгэн сэтгэл шимшрэм гэрэл зургийг хуваалцлаа
АНУ нь Афганистанаас сүүлчийн цэргүүдээ татан авч дуусахад долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Сүүлийн 24 цагт гэхэд 19 мянган Америк иргэд болон эх орноо орхихыг хүссэн Афганичуудыг нүүлгэн шилжүүлжээ.
Австрали Улс Афганистанаас иргэдээ нүүлгэн шилжүүлж байна
Австрали улс Афганистанаас өөрийн орны иргэд, цэргийн албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна. Австралийн цэргийн онгоц Кабул хотын нисэх буудлаас хөөрч, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Австралийн цэргийн бааз төвлөрч байгаа Арабын Нэгдсэн Эмират дахь бааздаа нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийг буулгажээ.
Япон Улс Афганистан руу хоёр цэргийн онгоц илгээлээ
Япон улс Афганистанаас өөрийн орны иргэд, Кабул дахь Японы ЭСЯ-ны ажилтан, албан хаагчдаа нүүлгэн шилжүүлэх зорилгоор цэргийн ачааны хоёр нисэх онгоцоо илгээлээ. Цэргийн C-130 онгоцоор Афганистанаас нүүлгэн шилжүүлэлт хийж, хөрш зэргэлдээх улс орнууд руу аваачна.