Мьянмарт цэргийнхэний явуулсан ажиллагааны дүнд 30-аад хүн амиа алджээ.
Үйл явдал
Бразилын Рио де Жанейро хотын ядуусын дүүргийн хүүхдүүд Санта өвөөгөөс бэлэг авчээ
Бразилд зул сарын баярыг тохиолдуулан Санта Клаус өвөө хүүхэд багачууд дээр зорин очиж, баяр хүргэн бэлэг тарааж байна. Бразилын Рио де Жанейро хотын захын дүүргүүдэд Санта Клаус нисдэг тэрэг хөлөглөн очиж, эндхийн хүүхдүүдэд бэлэг тараажээ.
Афганистанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн 43% нь хаагджээ
Афганистаны засгийн эрхэнд Талибаны бүлэглэл гарснаас хойшхи хугацаанд Өмнөд Азийн энэ улсад хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа доголдож, өнгөрсөн 9-р сараас хойш Афганистаны хэвлэл мэдээллийн байгууллагуудын 43% нь хаагдаад байна. Энэ нь Талибаны дарамт шахалтаас гадна санхүүжүүлэлт зогссонтой хамаатай гэнэ.
Вифлеемд Зул сарын баярын гол арга хэмжээ цомхон хэмжээнд болж байна
Палестины Вифлеем хотноо зул сарын уламжлалт сүмийн ёслол эхэлжээ. Вифлеем хотод зул сарын баяраар жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтнүүд ирж, сүмийн арга хэмжээнд оролцдог ч энэ жил цар тахлаас шалтгаалан хүн бага байгаа юм.