НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Москва хотод Оросын тэргүүн Владимир Путинтай уулзаж, дараагаар нь Киев хотод ирж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзлаа.
Улс төр
Мариуполь хотыг хяналтандаа оруулсан Оросын тал галаа зогсоож, “хүмүүнлэгийн коридор” нээж байна
Украины Мариуполь хотыг хяналтандаа оруулаад байгаа Оросын тал хотод онцгой байдал тогтоон, галаа зогсоож, “хүмүүнлэгийн коридор” нээж байна. Өмнө нь хотоос энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор “хүмүүнлэгийн коридор” нээсэн ч харамсалтай нь ажиллагааг зохион байгуулж чадаагүй байна.
Эммануэль Макрон Францын тэргүүнээр улиран сонгогдлоо
Энэ Ням гарагт Францад ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж, энэ улсын одоогийн тэргүүн Эммануэль Макрон ирэх 5 жилд улс орноо үргэлжлэн удирдахаар боллоо. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийг Франц орон төдийгүй Европын орнууд, цаашлаад дэлхий нийт анхааралтай ажиглаж байсан. Учир нь Европ тивийн хүчирхэг эдийн засагтай, нөлөө бүхий улс орны тэргүүнээр Макрон улиран сонгогдох нь дэлхий дахинд ашигтай болохыг нуухгүй байсан.
Ням гарагт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон ялалт байгууллаа
Ням гарагт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон 58.55 хувийн санал авч, сүүлийн 20 жилд дахин сонгогдсон анхны ерөнхийлөгч боллоо. Макрон болон түүний өрсөлдөгч Ле Пен нар 4-р сарын 10-нд эхний шатанд өрсөлдсөн 12 нэр дэвшигчээс шалгарч, хоёрдугаар шатанд тунаж үлдсэн юм.