Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд шинэ засгийн газар эмхлэн байгуулахад олгосон хуулийн хугацаа дуусгавар болсон хэдий ч Ликуд намын дарга ээлжит засгийн газраа эмхлэн байгуулж чадсангүй. Израильд өнгөрсөн 3-р сарын 23-нд болсон парламентын ээлжит бус сонгуулийн дараа Нетаньяхуд олгосон Эвслийн засгийн газар байгуулах хуулийн хугацаа 28 хоногийн дараа дуусгавар болжээ.
Улс төр
Шотландад парламентын сонгуульд бэлтгэж байна
Шотландад энэ сарын 6-нд парламентын сонгууль болно. Их Британийн Нэгдсэн вант улсын газар нутагт багтдаг Шотландад удахгүй болох парламентын сонгуульдаа бэлтгэж байна.
Киргиз, Тажикистаны талууд галаа зогсоож, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтлоо
Киргиз болон Тажикистаны хилийн бүсэд буун дуу хадаж, хоёр улсын хил орчмын “Головной” нэртэй усан сангийн дэргэд буудалцаан болсон. Тэгвэл сөргөлдөгч талууд галаа зогсоож, хямралын бүсээс харилцан цэрэг дайчдаа гаргахаар тохиролцжээ.
Их Долоогийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалт Лондон хотноо эхэллээ
Их Британийн нийслэл Лондон хотноо Их Долоогийн бүлгийн улс орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт ажлаа эхэлж байна. Энэ сарын 3-5-ны хооронд үргэлжлэх уулзалтад Их Долоогийн бүлгийн орнуудаас гадна Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Өмнөд Солонгос улсууд, мөн АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид урилгаар оролцож байгаа юм.