Монгол Улсын засгийн газар 2021 оны сүүлийн хуралдаанаа өнөөдөр хийлээ. Цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа учраас иргэдэд үзүүлж буй зарим дэмжлэгийг үргэлжлүүлэхээр болж байна. Энэ удаад айл өрхүүдийн 250 квт хүртэл цахилгааны хэрэглээг Засгийн газар хариуцахаар шийдлээ. Харин гарах зардлыг уул уурхайн компаниудаас бүрдүүлэхээр төлөвлсөн байна.
Засгийн газар
Засгийн газраас өргөн барьсан шинэ сэргэлтийн бодлогыг гишүүд шүүмжиллээ
Монгол Улсын Ерөнхий сайд шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Хилийн боомтын шинэчлэл, хот хөдөөгийн хөгжил, эрчим хүчний бие даасан байдал зэрэг стратегийн чухал салбаруудыг өргөтгөхөөр төлөвлөжээ. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх зөвшөөрлийг засгийн газарт өгөх эсэхээ Улсын Их Хурал өнөөдрөөс хэлэлцэж эхэллээ.
“Эрдэнэт” үйлдвэр айл өрхийн цахилгааны төлбөрийг дахин зургаан сар төлнө
Засгийн газар цар тахлын тухай хуулийг дахин зургаан сараар сунгахаар төлөвлөсөн. Энэ хуулиар ипотекийн зээлийн төлөлт хойшлогдож магадгүй байгаа юм. Дээр нь айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 7-р сарын 1 хүртэл төр даах зохицуулалт яригдаж эхэлжээ. Гэхдээ энэ удаад айл өрхүүдийн төлбөрөөс чөлөөлөгдөх хэрэглээг хязгаартай байлгахаар болсон байна.
Омикрон хувилбар амьсгалын дээд замыг хүчтэй гэмтээж, бага насны хүүхдүүд хүнд тусч байна
Гадны улсаас ирсэн иргэдээс илрэх халдварын тохиолдол нэмэгдэж эхэллээ.
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг хойшлуулах саналыг Н.Энхболд гишүүн гаргажээ
Шинэ он гарсны дараа засгийн газарт өөрчлөлт орж сайдууд өөрчлөгдөнө гэсэн бор шувуу төрийн ордонд ниссээр байна. Сайд болох гэсэн эрхмүүдийн марафон аль хэдийн эхэлсэн гэдэг яриа ч гарчээ. Зарим хэвлэлд хэн хэн сайд болохыг ч нэрлээд амжжээ. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Тийм учраас таамаг төдий л яриа өрнөж байгааг гишүүд хэллээ.
Ирэх онд иргэдийн цалин хөлсийг инфляцитай уялдуулж, төсөв даах хэмжээнд нь нэмнэ
Цар тахлын хуулийг сунгахдаа засгийн газар төсөв шууд захиран зарцуулах зохицуулалтыг хасна.
Төрийн золголтыг хориглож ард иргэдийг цагаан сараа цомхон тэмдэглэхийг уриалсан
Ковид 19 халдварын шинэ мутаци манай улсад орж ирэх магадлал өндөр байгаа тул сар шинийн баярыг айл өрх, албан байгууллага цомхон хүрээнд ёслол үйлдэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд УОК-т өглөө.