УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэж, Шадар сайд ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаварыг өглөө.
Засгийн газар
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.
С.АМАРСАЙХАН: Замын-Үүд боомтоор ачаа бараа хэвийн явж эхэлсэн, одоо ачааны үнийг бууруулах арга хэмжээ авна
Өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээр чингэлэг тээврийн ачаа бараа нэвтэрч эхэлсэн. Өдөрт нэвтэрч байгаа чингэлгээр барилгын материал, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл гээд бүх төрлийн ачаа бараа нэвтэрч байгааг Шадар сайд хэллээ. Хил дээр бөөгнөрсөн ачаа барааг хурдан хугацаанд нэвтрүүлэхийн тулд чингэлэг тээврээс гадна төмөр замаар тээвэрлэх хүсэлтээ Хятадын талд тавьсан байна. Цаашид хил дээр дахин ямар нэг асуудал үүсгэхгүй байхад онцгой анхаарахаас гадна ачаа тээврийн үнийг бууруулах бодлого баримталж байгааг онцоллоо.
Ерөнхий сайд агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүй гэж үзэн БОАЖЯ-ны удирдлагуудыг огцрууллаа
Нийслэлийн утаа эрс нэмэгдсэнтэй холбоотой салбар хариуцсан яам муу ажиллаж байна гэж засгийн газрын тэргүүн үзлээ. Улмаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн нийслэлийн агаарын бохирдлын асуудал хариуцсан зарим албан тушаалтанг ажлаас нь чөлөөллөө. Байгаль орчны сайдад хариуцлага тооцсонтой холбоотой Улаанбаатарын утааг бууруулж чадах дараагийн сайд хэн бэ гэдэг асуулт олон нийтийн дунд хөвөрч байна. Эрх баригч намын удирдах зөвлөл цахимаар хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа Бат-Эрдэнийг томилохыг дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Г.ЁНДОН: Өвлийн олимпоос хойш л нүүрс хэвийн гарч эхэлнэ гэсэн таамагтай байна
Манай улс энэ онд 18 их наяд төгрөгийн орлого олно гэж засгийн газар төлөвлөж улсын нэгдсэн төсвийг баталсан. Хэт өөдрөг төсөөлөл гэх шүүмжлэл дагуулсан энэ оны төсвийн орлогын 4 их наяд төгрөгийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос олно гэж төлөвлөсөн. Гэвч он гарснаас хойш өнөөдрийн байдлаар ердөө 100 орчим машин нүүрс экспортод гарсан гэдгийг Уул уурхайн сайд хэллээ. Энэ хэвээр цааш үргэлжилбэл орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадахгүй тул Ерөнхий сайд Хятадад хийх айлчлалаараа дээрх асуудлыг хөндөхөөр төлөвлөөд байна. Өвлийн олимпоор засгийн газрын тэргүүн Хятад Улсад айлчлахдаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар зөвшилцөхөөр төлөвлөжээ.
БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ томилогдохоор яригдаж байна
МАН-ын Удирдах зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайд нэр дэвших хүний асуудлыг хэлэлцэж байгаа аж.