Засгийн газар

Өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.

Дэлгэрэнгүй ...

Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр "Боомтын сэргэлт" сэдвээр үргэлжиллээ. Манай улс 40 гаруй боомттой ч эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаатай нь цөөн. Боомтын үйл ажиллагааг сэргээхийн тулд зах зээлийн судалгаа хийж төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байгааг албаныхан хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн хувьчлалыг хүчингүй болгосон тогтоол баталлаа. Анх 1.3 тэрбумаар хувьчилж авсан энэ үйлдвэрийн хувьчлал хууль бус байсан гэж үзлээ.  Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгосноор тус үйлдвэр төрийн мэдэлд шилжин ирж байна.

Дэлгэрэнгүй ...

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг хотын удирдлагууд болон судлаач нар дахин нэг ярилцлаа. Өглөө оройдоо тэг зогсоход ойрхон байгаа энэ асуудлыг хэдхэн өдрийн дотор шийдэх боломж тун хомс гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байна. Яагаад гэвэл  хөрөнгө санхүү, тендерийн маргаан гээд олон саад байгааг онцоллоо. Түгжрэлийг бууруулахад бүх анхаарлаа хандуулж ажиллахад доод тал нь 4 жилийн дараа үр дүн гарна гэж тооцоолсон байна.

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.

Дэлгэрэнгүй ...

Манай улс эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай нэмэгдүүлэх шаардлага тулгарсныг салбарын сайд хэлж байна. Хэрвээ яг энэ янзаараа үргэлжилбэл 2024 он гэхэд цахилгаан доголдох нөхцөл байдал үүсэхийг онцоллоо. Үүнээс гарах арга зам бол цахилгаан станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ станц барих, усан цахилгаан станын бүтээн байгуулалтаа хурдасгах гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Дэлгэрэнгүй ...

Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ой, Монгол цэргийн өдөр маргааш тохионо. Түүхэн энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, удирдлагууд нэгдсэн хурлаа хийсэн байна. Баяр гэхээсээ илүү Монголын зэвсэгт хүчний хүчирхэг байдал, ирээдүйн чиг хандлагын талаар ярилцжээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...