Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн байгууллагуудад ажиллалаа. Эмч нарын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал гээд тулгамдаж буй асуудлаатай нь танилцсан байна. Энэ үеэр Ерөнхий сайд цар тахлын эсрэг нүүр тулан ажиллаж байгаа эмч нарт нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй ...

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тонн. Энэ хэрэглээг бид 100 хувь импортоор хангадаг, үүнд жил бүр 1.0 тэрбум доллар зарцуулдаг. 2024 он гэхэд хэрэглээ 2.5 сая тонн болж өсөх бөгөөд үүнийг дагаад гадагш чиглэсэн долларын урсгал ч нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдвар Улаанбаатар хотоос гарч өнөөдрийн байдлаар 13 аймагт бүртгэгдээд байна. Цаашдаа ч орон нутгийн халдвар нэмэгдэх хандлагатай байгаа учраас Улсын онцгой комисс зарим аймгууд руу орж гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо. Мөн Улаанбаатар хотоос орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг 14 хоног хориглож байна. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг үзэгч танд дэлгэрэнгүй хүргэе.
Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын засгийн газар Хүүхдийн төлөө тусгай сан байгуулахаар төлөвлөж байна. Урьд өмнө нь яг ийм тусгай сан байгуулсан ч голдуу энд тэндхийн тусламж, дэмжлэг зээлээр санхүүжүүлдэг байсан. Харин шинээр байгуулах хүүхдийн фондод төсвөөс жил бүр хөрөнгө суулгаж хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажилд зарцуулах юм. Мөн төрийн албаны тансаг хэрэглээг бууруулж хэмнэсэн хөрөнгийг энэ санд төвлөрүүлдэг байхаар ярилцаж эхэллээ.
Дэлгэрэнгүй ...

УОК цахимаар хуралдаж, цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан, ЭМЯ-аас УОК-т ирүүлсэн тархалтыг бууруулах саналыг харгалзан үзэж 2021 оны 4 сарын 03-ны өдрөөс 4 сарын 18-ны өдөр хүртэл гамшгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжих саналыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.
Дэлгэрэнгүй ...

УОК-ын хуралдаанаар 4 сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн УЛААН түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авах, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах ШИЙДВЭР гаргалаа.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...