Засгийн газар

Оюутолгой компанид гаргасан засгийн газрын сөрөг нэхэмжлэлийг олон улсын шүүх энэ сард хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.

Дэлгэрэнгүй ...

Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. "

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар танилцуулъя. Замын-Үүд боомтод хууль зүйн сайд ажиллаж зургаан албан тушаалтныг чөлөөлж, оронд нь түр орлох албан хаагчдыг томилсон. БНХАУ-ын зүгээс цар тахлын тархалтыг бууруулах, ариутгалын тоног төхөөрөмжийг сайжруулах хүсэлтийг тавьж байгаа юм. Мөн хурлаар тус боомтын ДЦС-ын нэмэлт санхүүжилтийг хийх, чөлөөт бүсийг энэ зун нээх чиглэл өгсөн. 

Мөн УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан ба баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцлээ. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа хөл хорих эсэхийг тогтооно гэж шийдвэрлэсэн. 

Иргэд тэр дундаа нийслэлчүүд 5-аас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн шинжилгээ авах, /вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй/ эсвэл 5-аас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.  

 

Улсын онцгой комисс хуралдаж, гадаад орон руу нислэг үйлдэхэд Ковидын шинжилгээ авах хугацаа болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багийн үйл ажиллагааны тайлан, спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. 

Дэлгэрэнгүй ...

Манай улс олон улсын авлигын индексээр 2020 онд дэлхийн 180 гаруй улс орноос 111 дүгээр байранд жагссан. Энэ нь манай улсад авлигын нөхцөл байдал ямар байдалтай байгааг тодорхой харуулдаг. Дээрх үзүүлэлт нь өмнө оноос 6 байраар ухарсан үзүүлэлт юм. Тиймээс засгийн газраас авлигыг бууруулах асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллах шийдвэр гарган өнөөдөр засгийн газрын хуралдаанаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж байгаагаа танилцууллаа.

Манай улс авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилго, зорилт, мөрийн хөтөлбөр байдаг ч төдий л үр дүнд хүрдэггүй нь жил бүрийн олон улсын гаргасан судалгаа харуулдаг. Тэгвэл Засгийн газраас цаашид УИХ-тай хамтран ажиллаж хууль, эрхзүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарахаа мэдэгдлээ.         

 
 

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлнэ. Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд 2021 оны 07 дугаар сарын 20 хүртэл баяр наадам тэмдэглэхгүй. Улсын болон орон нутгийн онцгой комисс тухайн үед нь эрсдэлийн үнэлгээ хийсний дараа баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэх юм. Хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгожээ. 

Бусад Мэдээ ...