Парламент

Гадны иргэн 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийгээд Монгол Улсад амьдарч болно гэсэн зохицуулалт бүхий хуулийн заалт өнгөрсөн онд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэ хуулийг санаачлагч нэр бүхий дөрвөн гишүүн төслөө буцаан татах хүсэлтийг хоёр хоногийн өмнө гаргасан байна. Энэ хүсэлтийг Улсын их хурал хүлээн авч шүүмжлэл дагуулсан хуулийн төслийг буцаалаа.

Дэлгэрэнгүй ...

Манай улс хайгуулын лиценз жилдээ дунджаар 50-ийг олгодог байсан. Тэгвэл энэ тоог 400-500 хүргэх бодлого барьж байгаа юм. Ингэснээр стратегийн томоохон ордуудыг нээж илрүүлэх, гадны хөрөнгө оруулалт татах боломж гэж үзжээ. Эдийн засгийн хувьд ашигтай ч байгаль дэлхийгээ эргэн сэргээхээс эхлээд хариуцлагатай байж чадах уу, тухайн нутаг орны иргэд амьдарч ирсэн газар орноо ухуулах уу гээд олон бэрхшээлтэй нүүр тулах нь ойлгомжтой юм. Энэ сэдвээр манай сэтгүүлч сурвалжилга бэлтгэлээ.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын гишүүн Сарангэрэл, Оюунчимэг, Одонтуяа нарын 11 гишүүн “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа.  Өөрөөр хэлбэл 100мл агууламждаа 5гр-аас дээш сахарын агууламжтай чихэрлэг ундаанд тодорхой хэмжээний онцгой албан татвар ногдуулах нь. Ингэснээр үндэсний үйлдэрлэгчид сахарын агууламжаа бууруулахаас гадна, импортоор хэт чихэрлэг ундаа орж ирэх нь багасах эдийн засгийн хөшүүрэг ажиллаж эхлэх юм. Судалгаанаас харахад чихэрлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс болж хүүхэд залуусын дунд таргалалт болон бусад өвчин нэмэгдэж байгаа аюултай тоо баримт их бий. Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн урьдчилан сэргийлсэн энэ хууль батлагдвал олон талын ач холбогдолтойг хууль санаачлагчид хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал баригдсанаар энэ орчинд шинэ суурьшлын бүс байгуулах асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Улсын их  хурал Хөшигийн  хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцлээ. Чөлөөт бүсдээ аялал жуулчлалыг татан төвлөрүүлэхийн тулд казино байгуулах саналыг гишүүд хөндөж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс жилдээ олон мянган хүн зөвхөн казино тоглох гэж мөнгөө бариад ирдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг гишүүд онцоллоо.  

Дэлгэрэнгүй ...

Аж ахуйн нэгжүүдэд хийдэг төрийн төлөвлөгөөт шалгалтыг гурван жилийн хугацаанд бүрэн зогсоох хуулийн төслийг засгийн газар санаачлаад байна. Энэ хууль батлагдснаар гурван жилийн хугацаанд аж ахуй нэгжүүд хяналт шалгалт нэртэй дарамт, авлига, хүнд сурталт автахгүйгээр ажлаа хийх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг өнөөдөр Улсын их хурлын нэгдсэн чуулган хэлэлцлээ.

 

Дэлгэрэнгүй ...

Хаврын чуулганы нээлтэд Улсын их хурлын дарга Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн. Одоогийн 76 гишүүнийг хүн амтайгаа харьцуулахад төлөөллийн хувьд цөөдөж байгаа талаар онцолсон юм. Өөрөөр хэлбэл энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах ажил эхлэх магадлал өндөр байгаа юм. Тэгвэл энэ асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.  

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар оролцлоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...