Ковид-19 /дотоод/

Омикрон хувилбар гарснаас хойш сар гаруйн хугацаанд манай улсад 104 онгоцоор 10,544 хүн иржээ. Гадны улс орноос болоод энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн зарим алба хаагчийн ПСР шинжилгээ Омикрон хувилбар байх эрсдэлтэй хариу гарсан гэж байна. Тиймээс сүүлийн гурван сарын 100 орчим эрсдэлтэй сорьцыг Япон Улс руу явуулжээ. Манай улс өнгөрөгч 12-р сарын сүүлээс коронавируст халдварын Омикрон хувилбарыг илрүүлэх тусгай төхөөрөмжийг ажиллагаанд оруулж дотоодод шинжилж эхлээд байгаа билээ.  

Дэлгэрэнгүй ...

Ковид-19 коронавируст халдварын шинэ мутаци болох Омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдээд байна. Манай улсад тархах нь цаг хугацааны асуудал тул Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Тодруулбал 3-р тундаа хамрагдаад 3 сар болсон иргэдийг сайн дурын үндсэн дээр 4-р тунгийн вакцинаа хийлгэхийг уриалж байна. Мөн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах багт ажиллаж байгаа төрийн алба хаагч нарт вакцины дөрөвдүгээр тунг хийж эхлэхээр шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад Мэдээ ...