Монгол Улсын Цэргийн хээрийн эмнэлэг гамшигт өртсөн 200 гаруй иргэнд тусламж үйлчилгээг үзүүлээд байна

Нийгэм

БНТУ-ын Хатай муж Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Цэргийн хээрийн эмнэлэг өнөөдрийн байдлаар гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай 200 гаруй иргэнд тусламж үйлчилгээг үзүүлээд байна.

Өчигдөр гэхэд зүрх судасны эмгэгтэй 15, амьсгалын замын эмгэгтэй 23, ясны хугаралтай 14 иргэнд гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол хэвлийн өвдөлттэй 1 иргэнд үзлэг хийж мухар олгойн цочмог үрэвсэл байсныг оношлон лавлагаа шатлалын эмнэлэгт шилжүүллээ.

Мөн Турк Улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон Тусгай хүчний сектор командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгджээ.