Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа ирэх долоо хоногт дуусна 

Нийгэм

Энэ жил хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогоо мэдүүлэх төрийн эрх бүхий албан тушаалтны тоо нэмэгдсэн.

Учир нь яам, зарим чиг үүргийн төрийн байгууллага шинээр эмхлэн байгуулагдсантай холбоотой юм. Өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогоо мэдүүлсэн 38 мянга гаруй төрийн албан тушаалтан байна. Авлигатай тэмцэх тухай хуулинд зааснаар жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй. 

Энэ жилийн тухайд төрийн болон төрийн өмчит 1800 гаруй салбар байгууллагын 46.8 мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлж байна. Хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдсэн ч зарим төрийн болон төрийн өмчит байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө орлогоо хангалтгүй мэдүүлж буй газрууд байгаа юм.

Тухайлбал, ШЕЗ, ЭМЯ, ЭМДЕГ, АМГТГ, Төрийн худалдан авах ажиллагааны газар, СУГ, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрдэнэс Монгол, Оюуны өмчийн газар, Биеийн тамир, спортын улсын  хороо, Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн ИТХ-ын алба хаагчдын мэдүүлэг гаргах явц 50 болон түүнээс доош хувьтай байна.