Ирэх долоо хоногоос их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг амарна

Нийгэм

Их, дээд сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ долоо хоногийг дуустал хэвийн горимын дагуу үргэлжлүүлж, арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс амраах шийдвэрийг БШУЯ-наас гаргажээ. 

Амралтын хугацаанд буюу хоёрдугаар сарын 15-наас өмнө шалгалтуудыг зохион байгуулж дуусгах бөгөөд боломжит шалгалтуудыг цахимаар, танхимын шалгалтуудыг хоёрдугаар сард  авах чиглэлийг салбарын яамнаас сургуулиулдад өгсөн байна. 

Харин ЕБС энэ сарын 13-ны өдрөөс эхлэн цахимд шилжиж, 18-ны өдрөөс амрах хувиартай байгаа юм. Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг нийслэлд энэ сарын 10-аас, орон нутат 18-ны өдрөөс түр хугацаанд зогсоохоор болжээ.