С.Энхболд: Шинэ жил, цагаан сараар бизнесүүдээ нээлттэй байлгая

Нийгэм

Эрүүл мэндийн сайд өөрийн цахим хуудаснаа шинэ жил, цагаан сараар ААН-үүдээ нээлттэй байлгах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. 

Тэрээр МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй уулзаж ярилцжээ.

Энэ үеэрээ "ЭМЯ цаашид иргэд дархлаа сэргээх буюу 3-р тундаа идэвхтэй хамрагдаж чадвал аливаа нэгэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахыг дэмжихгүй. Удахгүй болох шинэ жил, цаашлаад цагаан сараар бүх бизнесүүд нь нээлттэй байя, иргэд нь баярлая, ААН-үүд нь орлоготой байя гэдэг дээр санал нэгдлээ.

Цар тахлыг даван гарахад бүх л талын хамтын ажиллагаа чухал байгаа үед дэмжин ажиллахаа илэрхийлсэн МҮХАҮТ-ын удирдлагууддаа талархлаа илэрхийлье" гэлээ.