Говь-Алтай аймагт гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоолоо

Нийгэм

Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. 

Одоогоор Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон бөгөөд тархалтын хүрээ нэмэгдэж байгааг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Иймд аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргажээ.