Сүүлийн 21 хоногт Мьянмар Улс руу зорчсон урт болон богино хугацаат бүх зорчигчдыг Сингапур руу нэвтрэх, дамжин өнгөрөхийг хүртэл хориглолоо. Учир нь Мьянмарт коронавирусний нөхцөл байдал хүндэрч байгаа учраас 7 сарын 15-ны 23:59 цаг хүртэл ийнхүү шийдвэрлэснээ Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.
Мөн Мьянмар Улсад ойрын хугацаанд зорчсон аяллын түүхтэй бүх зорчигчид хатуу хяналт дор антигений хурдавчилсан шинжилгээ өгөхийг шаардах гэнэ.
ДЭМБ-аас гаргасан мэдээллээр Мьянмарт Мягмар гарагт коронавируст халдварын 4,047 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 201,274, нас баралт 4,036-д хүрсэн байна.
Сингапурын Эрүүл мэндийн яам
"Дэлхий дахинд нөхцөл байдал хувьсан өөрчлөгдөж бид ч мөн хилийн арга хэмжээгээ уялдуулж байна. Зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлээс сэргийлэх нийгэмд халдвар тархаахгүй байхыг хичээх болно"
гэжээ.