Шар мэдээ

Анх Баянмонгол чуулгаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан түүнийг жижиг Оюунчимэг гэдгээр нь хүмүүс андахгүй.  Монголын орчин үеийн эстрадын урлагийн тулгын чулууг тавьсан ууган чуулга болох Улсын филармонийн Баянмонгол хамтлаг одоогоос 50 жилийн тэртээ үүсэн байгуулагдаж байсан.  Тэр цагаас хойш  Баянмонголоор овоглож ирсэн МУСТА Оюунчимэгийг Чи бидэн хоёр, Эхийн ариун сэтгэл, Бодол зэрэг дуунуудаар нь хүмүүс андахгүй.   

Тэгвэл үе үеийн хит дуунуудаас бүрдсэн Oyunaa's hit songs тоглолтоо энэ сарын 18-нд УБ паласын тайзнаа толилуулах гэж байна.  Алдарт дуучны тоглолтод МУГЖ Жаргалсайхан, Насантогтох, Хурд, Ньюнс хамтлаг, МУСТА Баасандорж, Март, дуучин Наранчимэг, ЦДБЭЧ-ын бүжигчид оролцох гэнэ.  Ийнхүү нэгэн үдшийг хуучин цагийн хит дуунуудтай өнгөрүүлэх боломжийг олгож байгаа гэсэн шүү.