“Ковид-19” халдварын нэн хүнд оноштой 88 хүн нас барсны 3 нь вакцинд хамрагдсан байжээ

Нийгэм
Улсын хэмжээнд 10,573 хүнээс шинжилгээ авахад халдварын 1098 тохиолдол шинээр бүртгэгдэж халдварын нийт тохиолдол  32,437 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 957 нь нийслэл хотод бүртгэгдсэн бол зургаан тохиолдол нь тусгай үүргийн нислэгээр, 135 нь хөдөө орон нутагт бүртгэгдлээ.


Нас барсан найман иргэний тухайд 51-ээс дээш насны ахмадууд байжээ. Мөн нийт нас барсан 88 иргэний гурав нь вакцинд хамрагдсан байсныг хэлж байна. Тиймээс вакцин хийлгэсэн хэдий ч амны хаалтаа зүүж, халдвар хамгаалын дэглэмээ баримтлахыг албаны хүмүүс зөвлөлөө. Өнгөрсөн 24 цагт 733 хүн эдгэрсэн бол 7,947 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Харин хэвтэн эмчлүүлж байгаа 2415 хүн байгаа юм. Халдвар авсан иргэд уушгины хатгалгаа болон хүндрэх тохиолдол сүүлийн хоёр долоо хоног дараалан буурчээ. 
 Дархлаажуулалтын тухайд өнгөрсөн өдөр 51 мянга гаруй иргэн вакцинд хамрагдсан байна. Харин өнөөдөр 50,700 хүнийг вакцинд хамруулахаар ажиллаж байгааг ЭМЯ наас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тунгаа авсан 232 мянган иргэн байна.