Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “Монголын Эдийн засгийн чуулган-2019” амжилттай болж өндөрлөжээ. Чуулганы үеэр улсын тулгамдсан асуудал болж байгаа ядуурал болон цаг үеийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн талаар ярилцсан байна. 

Монгол Улсын эдийн засаг өссөөр байгаа боловч ажилгүйдэл, ядуурлын түвшин өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганы  нээлтийн үеэр хэлжээ. "Улс орны эдийн засгийн өсөлт хэр бодитой болохыг ярилцахаар хуран цуглалаа. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгарч байгаа бэрхшээлийг хэлэлцэн, боломжит шийдлийг олох болно" гэж тэрээр хэлжээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварыг судлах төвийн захирал Божоо Лакшми хэлэхдээ "Гадаадын хөрөнгө оруулалт аливаа орны эдийн засгийн хөгжилд, тэр дундаа Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг" гэжээ. Тэрээр мөн энэ удаагийн чуулган Монгол улсад тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.