Технологи

Өмнөд Солонгосын LG компани амьсгалахад таатай, цэнэглэж хүчил төрөгч нэмэгдүүлэх амны хаалт бүтээсэн тухай мэдэгдлээ. Цар тахлын энэ үед амны хаалт хүн бүрийн хамгийн чухал хэрэгцээ болсон. Гэхдээ тав тухгүй байдал, чөлөөтэй амьсгалах боломжгүй учраас амны хаалт зүүх нь ихэнх хүнд ярвигтай байсан асуудлыг LG компаниас шийдвэрлэж өгчээ.

Энэхүү амны хаалт нь цэнэглэх боломжтой, дотроо хоёр агаар шүүгч, батерей, бактэр вирусийг хэт ягаан туяагаар ариутгадаг хайрцагтай. Үйлдвэрлэгч LG компанийн зүгээс хүн бүрийн чухал хэрэгцээ болсон амны хаалтны хэрэглээг илүү тухтай байлгахад анхааран, энэ шинэ төрлийн амны хаалтыг гарган авсан гэдгээ хэлжээ. Ерөнхийдөө энэ шинэ амны хаалт нь амны хаалтгүй үед чөлөөтэй амьсгалдаг шиг тухтай гэсэн байна. Нэг удаагийн амны хаалт нь хог хаягдал ихээр үүсгэж байдаг, байгальд сөрөг нөлөө ихтэй. Угаадаг амны хаалт нь вирусээс бүрэн хамгаална гэсэн баталгаагүй байдаг нь сул тал болж байсан. LG-ийн гарган авсан шинэ амны хаалт нь агаарын бохирдлоос ч хамгаалах давуу талтай.  Түүнчлэн хэрэглэгчийн амьсгалын хурдад тааруулан агаарыг дэмжих мэдрэгчтэй юм байна. Одоогоор борлуулалт хийх цэгүүдээ тодорхой болгох ажил явагдаж байгааг LG компаниас мэдээлжээ.