Технологи

Израиль улс “Пальмахим” баазаас “Офек-16” сансрын хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг Шавит пуужин зөөгч хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд гаргасан байна. 

Сансрын хиймэл дагуул хөөргөх үеэр “Пальмахим” дахь агаарын цэргийн баазын бусад нислэгийг Израилийн хойд хэсгийн Нетания, Самария зэрэг байрлал руу түр шилжүүлжээ. “Офек-16” сансрын хиймэл дагуул нь өндөр нарийвчлал бүхий элекро-оптик аппарат юм.

Израиль улс 1988 онд анхны “Офек” загварын хиймэл дагуулаа хөөргөж, улмаар  2016 онд “Офек-11” хиймэл дагуулаа хөөргөөд байжээ.