Унгарын Ерөнхийлөгч Оросын талд хандан Будапештад хамтарсан уулзалт явуулах санал тавилаа

Улс төр

Унгарын ерөнхийлөгч Виктор Орбан, ОХУ-ын тэргүүн Владимир Путинтай утсаар хэлэлцсэн байна. Утасны ярианы үеэр Виктор Орбан Оросын талд хандан Украин дахь цэргийн ажиллагаагаа зогсооход уриалсан байна. 

Унгарын ерөнхийлөгч Оросын талд хандан Нормандийн форматаар Будапештад хамтарсан уулзалт явуулах санал тавьсан байна.

Орбан энэ талаар ярихдаа:

-Би Нормандийн форматад нэгдэгч Орос, Украин, Франц, Германы төр засгийн тэргүүнүүдийг Будапештад ирэхийг урьсан. Магадгүй бид галаа зогсоох асуудлаар тохиролцоонд хүрч чадах ч юм билүү

гэжээ.

Унгарын засгийн газар Оросын байгалийн хийн импорт эдийн засгийн хувьд маш чухал гэдгийг Европын бусад орнуудтай харьцуулахад ил тодоор хүлээн зөвшөөрч байгаа цөөхөн орны нэг. Тиймдээ ч Оростой хэл амаа ололцох нь чухал гэсэн байр суурьтай байгаа юм.