Технологи

Дэлхийн улс орнууд ковид-19 вирустэй тэмцэхийн тулд төрөл бүрийн шинэ технологи нэвтрүүлсээр байна. АНУ-ын баруун умардын их сургуулийн судлаачид Чикагогийн Shirley Ryan Ability хэмээх лабораторитой хамтран хүний биед ковид-19-ын шинж тэмдэг байгаа эсэхийг хянадаг жижиг төхөөрөмж бүтээсэн байна.

Энэ төхөөрөмж нь шуудангийн марк шиг жижигхэн бөгөөд хүзүүнийхээ ойр хавьд дээр наан хэрэглэдэг. Хүзүүн дээр нааснаар таны амьсгал, зүрхний цохилт, биеийн хэм, ханиалга зэрэг маш олон шинж тэмдгийг хянах боломжтой. Дасгал хийх үед биеийн үзүүлэлтүүдийг хянадаг fitness tracker төхөөрөмжөөс санаа аван тахлын нөхцөл байдалд зориулан бүтээгдсэн. Сонирхолтой нь энэ төхөөрөмжийг усанд орж байх үедээ ч хэрэглэх боломжтой. Мөн утасгүй цэнэглэгчээр цэнэглэдэгээрээ онцлогтой юм. Энэхүү төхөөрөмжийг бүтээх ажлыг ахалсан судлаач Жон Рожэрс хэлэхдээ

“Халдварын өгөгдлийг ийм аргаар урьдчилан цуглуулах нь өвчнийг эрт илрүүлж, өөр олон хүнд тархахаас сэргийлэхэд сайнаар нөлөөлж байна”

хэмээжээ.