Норвегид халдлага үйлдсэн этгээдийг саатуулан шалгаж байна

Үйл явдал

Норвегид гэм зэмгүй хүмүүсийн аминд халдаж, гэгээн цагаан өдөр нум сум барин халдлага үйлдсэн этгээдийг хууль хүчнийхэн саатуулан шалгаж байна. Норвегийн нийслэл Осло хотоос баруун өмнөд зүгт 80 км зайтай байрлах Кунгсберг хотод лхагва гарагт нэгэн эрэгтэй супермаркетаар үйлчлүүлж байсан хүмүүс рүү халдсан юм.

Халдагч этгээдийн гарт нийтдээ 6 хүн амиа алдаж, 2 хүн шархаджээ. Амиа алдсан 6 хүн 50-70 настай, 4 эмэгтэй, мөн хоёр эрэгтэй хүн байжээ. Халдагч этгээд нум сумаар зэвсэглэн гудамж талбайгаар явж, мөн супермаркетад орж, гэм зэмгүй хүмүүсийн аминд халдсан байна.

Цагдаа нарын тогтоосноор халдлагыг 37 настай Данийн иргэн үйлджээ. Тэрээр өмнө нь хуулийн байгууллагад бүртгэлтэй, исламын бүлэглэлд хамааралтай, исламын шашин руу урвасан нэгэн байжээ. Тиймээс түүний үйлдсэн халдлагыг санаатай, алан хядах үйл ажиллагаа байсан гэж үзэж байна. Халдлага болсон Кунгсберг хот нь 30 мянган хүн амтай жижиг хот учраас болсон явдалд хотын иргэд балмагдан цочирджээ.