УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ

Улс төр

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан болохын СЕХ-нөөс өмнө нь мэдэгдсэн.

 Аравдугаар сарын 9-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авах ажлыг зохион байгуулсан байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2,861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2,424 сонгогч саналаа өгчээ. 

Нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдрийн 22:00 цагт дуусах юм.