Технологи

Google компанийг үүсгэн байгуулагч Сергей Брин болон Ларри Пейж нар Google компанийг эзэмшигч Alphabet корпорацийн удирдах түвшний албан тушаалаа орхиж байна. Гэхдээ тэд компанийн захирлуудын зөвлөлд үлдэж байгаа гэнэ. Сергей Брины оронд Alphabet-ын ерөнхийлөгчөөр Сундар Пичай сонгогджээ. Тэрээр шинэ албанд очихоосоо өмнө Google-ийн удирдлагын багт ажиллаж байжээ.

Google компанийг үүсгэн байгуулагч Ларри Пейж Forbes-ын дэлхийн хамгийн чинээлэг баян эрхмүүдийн жагсаалтын 10-рт нэр нь бичигддэг бол Сергей Брин 14-т бичигдэж, тэдний хөрөнгийг тус бүрийг нь 50 тэрбум долларын хөрөнгөтэй гэж үздэг байна. Alphabet компанийг Google-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэлтийн үед 2015 онд байгуулсан юм. Интернэт хайлтын хамгийн өргөн хэрэглэгддэг системийг Брин болон Пейж нар 1998 онд Калифорнийн гарашд санаачлан бүтээж, Google өнөөдөр дэлхийн бүх хэлээр хайлт хийдэг болжээ.

Анх үүсгэн байгуулснаас хойшхи 20 жилийн хугацаанд Google нь технологийн томоохон корпораци болон хөгжиж, зөвхөн интернэт төдийгүй мөн гар утас, жолоочгүй машин зэргийг үйлдвэрлэдэг болсон юм. Google-н дор YouTube, Android зэрэг нэртэй брэндүүд, мөн интернэт хайлтын программ, системүүд багтаж байна. Пейж, Брин нар түүнчлэн Alphabet-ыг тэргүүлж, техник технологийн салбарын хөрөнгө оруулалтын компани байгуулсан юм.