Баяр наадмын өдрөөр 29 хүн усанд осолдож амиа алджээ

Нийгэм

 Бүх нийтийн амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-19-ний хооронд  усны ослоор нийт 29 хүн амь насаа алджээ. Үүний 6 нь хүүхэд 23 нь том хүн байна.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

 Дашрамд дурдахад он гарсаар 15 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.