БАЙДЕН, ПУТИН НАР ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛААР ГОЛЧЛОН ХЭЛЭЛЦЭНЭ

Улс төр

Швейцарын Женев хотноо болох ОХУ-АНУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт урьдчилсан байдлаар дундаа кофены завсарлагатайгаар 5 цаг гаруй үргэлжилнэ гэж мэдээлж байна. 

Түүнчлэн хэвлэлийнхэнд өгч байгаа мэдээллээр Жо Байден, Владимир Путин нар дээд хэмжээний уулзалтын үеэр ажил хэрэгч зоог барихгүй, мөн хамтарсан хэвлэлийн бага хурал хийхгүй гэнэ. Дээд уулзалт хоёр үе шаттайгаар, өргөтгөсөн болон цомхон хүрээнд болох ч Путин, Байден нар яг нүүр тулсан байдлаар уулзалт төлөвлөөгүй талаар мэдээлж байна. Ийнхүү удаан хүлээлгэсэн хоёр их гүрний төрийн тэргүүн нарын дээд уулзалт ажлаа эхэлж байгаа ч Москва, Вашингтоны талууд Женевийн дээд хэмжээний уулзалтаас тодорхой, ахицтай үр дүн хүлээхгүй байгаагаа нуухгүй байгаа юм. Улс төрийн ажиглагчид энэ удаагийн дээд уулзалтыг талууд хоёр улсын болоод олон улсын асуудлаар байр сууриа тодорхойлно.

Женевийн дээд уулзалтын албаны яриа хэлэлцээрийн танд дээр хэлсэнчлэн хоёр хэсэгт хувааснаас гада талуудын хэлэлцэх асуудлыг ч мөн багцалжээ. Энэ хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, стратегийн түншлэл, олон улсын тавцан дахь анхаарал татсан асуудлууд, худалдаа-эдийн засгийн харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудал, хүний эрх, кибер халдлага, алан хядлага, терроризм гэхчлэн хөндөн хэлэлцэх асуудлуудыг дэд сэдэв болгон хувааж, энэ дагуу Байден, Путин нар хэлэлцэхээр төлөвлөжээ.