Технологи

Хятад улс сансрын ээлжит хиймэл дагуулаа хөөргөжээ. Хятадын сансрын агентлаг Long March-3В сансрын пуужин зөөгч хөлгийн тусламжтайгаар холбоо харилцааны TJSW загварын хиймэл дагуулаа хөөргөсөн байна. 

Сансрын хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Сичан дахь сансрын нислэгийн төвөөс пүрэв гарагт орон нутгийн цагаар 18 цаг 21 минутад амжилттаж хөөргөжээ. Энэ онд сансрын уудам руу хөөргөсөн Хятадын 4 дэх сансрын хиймэл дагуул болсон холбоо харилцааны зориулалт бүхий аппаратыг өндөр хурдны харилцаа холбооны үйлчилгээнд ашиглах зорилгоор хөөргөсөн байна. Хятад улс сансрын хиймэл дагуул болоод пуужин зөөгч хөлгөө Сансрын технологийн академи болоод сансрын шинжлэх ухааны корпорацид бие даан үйлдвэрлэн угсарчээ.