ЭМЯ: Архаг хууч өвчин болон харшил нь сэдрээгүй, намжмал үед вакцин хийлгэж болно

Эрүүл мэнд

Вакцинд хамрагдах иргэдийн идэвхи оролцоо муу байгаад  нөлөөлөх гол хүчин зүйл нь иргэдийн дунд тарсан буруу ойлголттой холбоотойг эрүүл мэндийн яамнаас хэлж байна. Тодруулбал харшилтай иргэн бүр вакцин хийлгэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Эмийн болон ургамлын, хоол хүнсний гээд бүх төрлийн харшилтай иргэд харшлын нэн хүнд хэлбэр буюу анафилаксийн шок өгч амьсгал боогддог иргэдээс бусад хүмүүс вакциндаа хамрагдах хэрэгтэйг онцоллоо.

 Харшилтай болон архаг хууч өвчтэй иргэд огт вакцин хийлгэх ёсгүй гэсэн ойлголт байхгүй. Харин өвчин сэдэрсэн үед биш намжмал байдалтай үед хийлгэхийг зөвлөж байна. Ковид-19 халдвар нь шинэ өвчин тул хожим ямар хүндрэл хор уршиг дагуулахыг одооч бүрэн тогтоогоогүй. тиймээс халдвараас сэргийлэх үүднээс вакцин хийлгэх нь нэн чухал гэдгийг ЭМЯ-аас онцолж байна.