Дэлхий

Өмнөд Солонгосын Samsung компанийн Galaxy S10 загварын ухаалаг гар утас нь ямар ч хамаагүй хурууны хээгээр нээгддэг болохыг компани хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр Galaxy S10 загвар нь нууцлалын хувьд тийм ч өндөр хамгаалалттай биш болох нь батлагдсан байна. Samsung компани энэ алдаагаа засч, хамгаалалтыг өндөр түвшинд аваачихын тулд программ хангамжин дээр нь ажиллаж байгаа гэжээ.

Samsung Galaxy S10 загвар нь хамгаалалтын хувьд үйлдвэрлэгчдийн амлаж байгаа шиг өндөр хэмжээнд биш болохыг гар утсаа өөр хүний хурууны хээгээр нээж чадсан Британийн нэгэн эмэгтэйн үйлдлээр ил болжээ. Энэ оны 3-р сард Galaxy S10 загвараа танилцуулж, худалдаанд гаргасан Samsung компани энэ загварын ухаалаг утас хамгаалалтын хувьд технологийн хувьсгал хийсэн болохыг мэдэгдэж, зөвхөн тухайн таниулсан хурууны хээгээр л утас нээгдэнэ гэж байсан юм. Galaxy S10 загварын ухаалаг гар утсанд хурууны хээг таних 3D технологийн сканер суулгасан учраас хамгаалалтын тал дээр илүү боловсронгуй болсон гэж Samsung компани мэдэгдэж байсан юм. Гэвч энэхүү амлалт нь үнэн хэрэгтээ тийм ч найдвартай, бат бэх биш болохыг Британийн гэр бүлийн хоёр олж илрүүлснийг Samsung компани ч хүлээн зөвшөөрчээ.

Британийн иргэн Лиза Нильсон eBay-с гар утасны хамгаалалтын хальс 2,7 фунтээр худалдан авч, түүн дээрээ баруун гарынхаа эрхий хурууны дардсыг даржээ. Гэвч дараа нь тэрээр санамсаргүй зүүн гарынхаа эрхий хурууг дарсанд утасных нь түгжээ тайлагдсан байна. Улмаар эмэгтэй нөхрөөсөө түүний утасны түгжээг өөрийнхөө хурууны хээгээр гаргахыг хүсэхэд утас нь өөр хүний хурууны хээгээр мөн тайлагдсан байна. Тэд Samsung Galaxy S10 загварын өөр хүний утсан дээр үүнийгээ дахин шалгахад мөн л хурууны хээгээр нь түгжээ нь тайлагджээ.

Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмшсэнээс хойш эмэгтэй сансрын нисэгчид нийтдээ 14 удаа задгай сансарт гарч ажиллажээ.

Дэлгэрэнгүй ...

Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэмшсэнээс хойш эмэгтэй сансрын нисэгчид нийтдээ 14 удаа задгай сансарт гарч ажиллажээ.

Дэлгэрэнгүй ...

Сансрын түүхэнд анх удаа эмэгтэй сансрын нисэгчид дангаар, бие даан задгай сансарт гарч ажиллажээ. ОУСС дээр ажиллаж байгаа НАСА-ийн астронавт Кристина Кук болон Жессика Меир нар баасан гарагт задгай сансарт гарч, нийтдээ 7 цаг 13 минутын туршид ажилласан байна. Тэд хөлгийн эрчим хүчний тэжээлийн блокийн системд гарсан гэмтлийн засч, солих ажил гүйцэтгэжээ.

Дэлгэрэнгүй ...

Хятад улс сансрын ээлжит хиймэл дагуулаа хөөргөжээ. Хятадын сансрын агентлаг Long March-3В сансрын пуужин зөөгч хөлгийн тусламжтайгаар холбоо харилцааны TJSW загварын хиймэл дагуулаа хөөргөсөн байна. 

Дэлгэрэнгүй ...

 Хятадын төвийн хэсэгт байрлах Хубэй мужийн Ухань хотод энэ баасан гарагт нээлтээ хийх цэргийн эрдмийн 7 дахь удаагийн олон улсын тэмцээн уралдаанд зориулсан гэрлийн шоу арга хэмжээ зохион байгуулжээ.

Дэлгэрэнгүй ...