Энтертэйнмент

Алдарт жүжигчин Брэд Питт шинэхэн найз бүсгүйгээсээ төд удалгүй салсан тухай хэвлэлүүд шуугиж эхэллээ. Тэрбээр өөрөөсөө гуч орчим насаар дүү, Германы загвар өмсөгч Николь Потуралскитэй харилцаа үүсгээд удаагүй байсан. Тэд хамгийн анх 2019 оны 8-р сард танилцсан. 27 настай модель бүсгүй 68 настай рестораны эзэн Роланд Мэритэй гэрлэсэн тухай Page Six сайтад мэдээлсэн байна.

Брэд Питт Никольтой болзож эхэлсэн тухай мэдээлэл анх энэ оны 8-р сард цацагдаж байсан. 2019 оны 8-р сард болсон “Холливуудад нэг удаа” киноны нээлтэн дээр Брэд Никольтой сээтгэнэж байсан тухай хэд хэдэн эх сурвалжид мэдээлсэн байгаа юм. Үүнээс хойш тэд Лос Анжелес болон Францад хэд хэдэн удаа уулзаж байсан тухай фенүүд нв зураг, сторигоос нь мэдсэн байна. 2019 оны 11-р сард болсон Кени Вэстийн “Hollywood Bowl тоглолт дээр ч залуус хамт ирсэн байсан нь папарццичдын дуранд өртсөн юм. Тухайн үед хүмүүс тэднийг үерхээд удаагүй байна гэж таамаглаж байжээ. Николийн тухай нэмж мэдээлхэд тэрбээр гурван загварын агентлагт харьяалагддаг, нэг хүүгийн ээж. Тэрбээр Герман улсын иргэн ч, ихэнх үед Лос Анжелест байрладаг, аялах дуртай нэгэн юм.