ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.08.27/ Наран ургах, шингэх 06:09-19:35

Зурхай

2023.08.27, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР 

Аргын тооллын: 2023.08.27, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 06.09-19.35

Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Хатуу үйлийг тэвч.

Үс засуулбал оюун билэг хурц болох.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.