Хятадын олон үйлдэлт хүнд сөнөөгч J-16 онгоцыг “Air show China” үзэсгэлэнд танилцууллаа

Технологи-360

Хятадын олон үйлдэлт хүнд сөнөөгч Жэй-16 онгоцыг Хятадын “Airshow China” үзэсгэлэнд анх удаа танилцуулж, техникийн ур чадвар шаардсан гайхалтай үзүүлбэрийг зочдод үзүүлж сонирхуулсан байна.

Хятадын агаарын шоуны үеэр J-16 хүнд сөнөөгч онгоцоор огцом эргэлт хийх, хамгийн их өнцгийн хурдтайгаар нисэх зэрэг хэд хэдэн техникийн маневрыг харуулж, мөн үүлийг бамбараар гэрэлтүүлэн зочдыг баясгажээ. 

ЖАН ЯН | “ЖЭЙ-16” СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ НИСГЭГЧ 

"J-16 нь дотоодод бүтээгдсэн, бүх цаг агаарт зориулагдсан, олон үйлдэлт, тандем суудалтай хүнд сөнөөгч онгоц юм. Их хэмжээний зэвсгийн тээвэрлэх, алсын зайнаас байг илрүүлэх, цохих чадвар сайтай зэрэг давуу талтай юм. Тулааны талбарт газар болон далайн байг довтлоход ашиглаж болно. Ирээдүйн байлдааны хувилбаруудад хүчирхэг чадвараа харуулах нь гарцаагүй."

Зочдод харуулсан маневр нь онгоцны хувьд маш том сорилт төдийгүй нисгэгчийн ур чадвар, эр зоригийг харуулсан байна. J-16 онгоцны нисгэгч ярихдаа, "Урвуугаараа нисэх нь нам өндөрт хөөрөхөөс илүү ховор тохиолддог. Энэ маневр нь юуны түрүүнд онгоцны гүйцэтгэлийг шалгадаг. Хоёрдугаарт, нисгэгчийн эр зориг, жолоодлогын нарийвчлалыг шалгадаг" гэжээ.