ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.04.08/ Наран ургах, шингэх 06:17-19:31

Зурхай

2022.04.08, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7. ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.04.08, Баасан гараг

Наран ургах шингэх: 06.17-19.31

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.