Байден Путиныг “Дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэжээ

Улс төр

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын тэргүүн Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэжээ.

Цагаан ордны тэргүүн энэ талаар мэдэгдэхдээ Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсныг бүх талаар эсэргүүцэн буруутгаж байгаагаа илэрхийлжээ. 

Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанд хандан ерөнхийлөгч Байдены хийсэн мэдэгдэлд тайлбар өгөхийг хүсэхэд ерөнхийлөгч байгаа нөхцөл байдалд өөрийн үзэл санаа, байр суурийн үндсэн дээр дээрх тайлбарыг хийсэн гэжээ. Тэгвэл Байден Путиныг ийнхүү  “дайны гэмт хэрэгтэн” гэж нэрлэхээсээ өмнө Украины талд 800 тэрбум долларын тусламж үзүүлэх тухай шинэ зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Байдены засгийн газраас Украины талд нийтдээ 2 тэрбум долларын цэргийн дэмжлэг үзүүлж байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн тэмдэглэн хэлснээр энэхүү тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Украины талд 800 зенитны комплексийг дайсны агаарын цэргийн онгоц, нисдэг тэргийг устгахад зориулан илгээхээр тусгажээ. Түүнчлэн Украины ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу Киевт алсын зайн агаараас эсэргүүцэн хамгаалах систем, зэр зэвсэг нийлүүлэхээр тусгажээ. Мөн Вашингтоноос үзүүлэх цэргийн дэмжлэг туслалцааны хүрээнд Киев 9 мянган танк эсэргүүцэгч, 7 мянган нэгж галт зэвсэг, гранатомёт, 20 сая сум зэргийг авах гэнэ. Мөн Украины талд үзүүлэх цэргийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хамгаалалтын сум нэвтэрдэггүй хантааз, дуулга зэргийг өгөх юм.