Entertainment

Реалити шоугаар од болсон Ким Кардашиан өөрийн Инстаграм хуудаснаа 170 сая дагагчтай. Энэ нь манай улсын нийт хүн амаас 43 дахин их тоо юм. Кардашиан өөрийн “Skims” хэмээх дотуур хувцасны брэндийг гарган ажилладаг.

Цар тахлын үеэр иргэдэд хамгийн шаардлагатай байгаа амны хаалтыг үйлдвэрлэж, борлуулалтад гаргасны дараа нэг цагийн дотор 10 мянган ширхэг зарагдаж дууссан байна. Дэлхийн хамгийн олон дагагчтай Инстаграм хэрэглэгч бүсгүй үргэлжлүүлэн амны хаалт үйлдвэрлэж борлуулна гэдгээ мэдэгдсэн байна. “Skims” брэндийн амны хаалт нь эмчилгээний зориулалттай биш, угааж хэрэглэх даавуун материалтай. Найман доллар буюу 21 мянга орчим төгрөгөөр худалдаалагдаж байна.