Украинд амиа алдсан хүний тоо 350 давлаа

Үйл явдал

Украины Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, Ням гарагийн оройны байдлаар 356 энгийн иргэн Оросын дайралтын улмаас амиа алджээ.

Харин үүний цаана тоологдоогүй хэдэн хүн байгаа нь тодорхойгүй байна. 356 иргэний 14 нь хүүхэд байсан бөгөөд 1684 насанд хүрсэн иргэн, 116 хүүхэд хүнд бэртэл гэмтэл авчээ.