Ухаалаг гар утасны чипний хомсдолоос шалтгаалан Apple болон iPhone-13 утасны үйлдвэрлэл буурчээ

Технологи-360

Ухаалаг гар утас үйлдвэрлэхэд ашиглагддаг чип хомсдон, нийлүүлэлт нь хүрэлцээгүй байгаагаас Apple компани зах зээлд гаргаад удаагүй байгаа I Phone-13 ухаалаг гар утасныхаа сүүлийн загварын үйлдвэрлэлийг төлөвлөгөөндөө хүргэж чадахгүй болжээ.

Apple компани ирэх зул сарын баяр гэхэд дэлхийн зах зээл дээр 90 сая бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөөд байжээ. Тэгвэл Блумберг агентлагийн мэдээлж байгаагаар чип болон бусад эд ангийн хомсдолоос шалтгаалан үйлдвэрлэлийн хэмжээг 10 саяар хорогдуулахаас аргагүй байдалд орсон байна. Энэ нөхцөл байдал Broadcom болон Texas Instruments –д үйлдвэрлэдэг чип болон бусад эд анги, сэлбэгийн нийлүүлэлт хангалтгүй байгаатай холбоотой юм.