Үйл явдал

Мэргэжлийн багийнхны судлагаа болон тоцооллоор Их Британи улсад нэг өдөрт 100 мянган хүн коронавирусний халдвар авч байна. Эзэнт гүрний Лондонгийн коллежийн судлагаагаар халдварын дэгдэлт эрчимжиж байгаагаас гадна шинээр халдвар авах хүний тоо есөн өдөрт нэг дахин үржигдэж байгааг мэджээ.

Франц, Герман улсууд цар тахлын хоёр дахь давлагаа дэгдсэнтэй холбоотойгоор өндөржүүлсэн хөл хорио зарлаад байгаа. Харин Их Британийн засгийн газар бүс нутгийн стратегиа баримталж байна. Судлаачдын зүгээс одоогийн нөхцөл байдал үргэлжилвэл хавар болсон дэгдэлтээс ч хүнд үетэй тулгарч магадгүй байгааг хэлж байгаа юм. Үүнээс гадна энэ удаагийн дэгдэлтэд бүх насны иргэд хамаарагдаж байгааг онцолжээ.