Үйл явдал

Өмнөд Азийн орнуудад дэгдээд байгаа Малове хар шуурга өчигдөр Вьетнам улсад төвтэй шуурсан юм. Вьетнамын засгийн газраас энэхүү хар шуургыг түүхэнд тэмдэглэхүйц хамгийн хүчтэй шуургуудын нэг болж байгааг онцолсон юм.

Тиймээс өнгөрсөн мягмар гарагаас эхлэн иргэдийг нүүлгэн шилжүүлж, цаг уурын онц байдлаас хамгаалах ажлыг хэрэгжүүлсэн. Шуурганы төв нь тус улсын төв хэсгийн Чуанг Нам мужийг эзэлж байлаа. Харамсалтай нь 13 иргэн амь насаа алдаж 40 орчим хүн ор сураггүй болоод байна. Ерөнхий сайд Трин Дин Тунг энэ тухайд “Бид эртнээс бэлтгэж эхэлсэн ч, яг хүнд цаг мөч тохиох үед бүрэн хяналттай байх амаргүй байлаа” гэж мэдэгджээ. Зам харгуй үерт автаж хүнд нөхцөл үүсээд байгаа ч, аврах багийнхан хүчээ дайчлан ажиллаж байна. Энэ сарын эхээр орсон их үерийн улмаас олон сая иргэн сэтгэл зүй болоод эд хөрөнгөөрөө хохирсон байгаа юм.