ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.07.16/ Наран ургах, шингэх 05:15-20:42

Зурхай

2023.07.16, НЯМ ГАРАГ | ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 29 | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.07.16, Ням гараг

Наран ургах шингэх: 05.15-20.42

Үс засуулбал: СҮЛД ТЭНЭЖ ОДНО.

Шинийн хорин есөнд дайсныг номхотгох, бугийг дарах тэргүүтэн хатуу үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэр хийгээд үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

 

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.